Хууль болон хуулийн төслүүдийг иргэдтэйгээ байнга хэлэлцэж байхын тулд ОУ-ын Хууль зүйн яам Интернетэд орж байна. ХЗЯ-ны түшмэдүүд одоо нэгдэж байгаа хууль ёсны интернет портал, хуульчдын нийгмийн сүлжээ хоёртой хамтран ажиллах хэлэлцээнд тус яамны тэргүүн Александр Коновалов гарын үсэг зурлаа. Энэ сайт дээр хуулийг хэлэлцэх бөгөөд түүний дүнгээр гарсан саналуудыг задлан шинжилсэн тооцоог ХЗЯ-нд явуулах ёстой. Мэдээж хэрэг өдөр тутам иргэдийн амьдралд хэрэг болж байгаа тэр хуулиудын тухай ярьж байгаа хэрэг юм. “Полицийн тухай” хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсний дараа энэ санаа төрсөн юм. Тэр үед zakonoproekt2010.ru сайтыг зориуд нээсэн билээ. ХЗЯ-д хууль зүйн хэм хэмжээг хэлэлцэх асуудлыг байнгын болгохыг зорьж байна гэж тус байгууллагын тэргүүн Александр Коновалов ярьж байна: Хэрвээ хүн, хуулийн үйлчлэл болон үр ашигтай байдалд итгэхгүй байвал энэ хуулийг хүндэтгэж, дагаж мөрдөөд байх шаардлага байхгүй. Оросын хууль тогтоомжид шинжилгээ, мониторинг хийх ажил болон хэрэгжүүлэлтийг ямар нэгэн үе үе тохиолдох болон байнга тохиолдох он сард тааруулахгүйгээр байнгын он- лайн процесс маягаар явуулах хэрэгтэй гэлээ. Ямарч иргэн хүн хуулийн тухай саналаа илэрхийлэж болох тийм байдлаар мониторингийг байгуулах ёстой. Интернет бол хамгийн нээлттэй хэрэглэхэд тохиромжтой хэрэгсэл юм. Хэлэлцүүлэгт мэдээж хэрэг, шүүмж маргааныг санаачлагчдын хувьд мэргэжлийн хуульчид оролцох ёстой. Энэ нь төр улс болон нийгмийг ойртуулах ажлын үргэлжлэл болохоос гадна авилгатай тэмцэх нэг алхам болно гэдэгт улс төр судлаач Дмитрий Бадовский итгэлтэй байна: Хуулийн төсөл болон одоо үйлчилж байгаа хуулийг хэлэлцэхдээ иргэдийг оролцуулж байгаа явдал нь хууль эрхийн системийн чанарыг дээшлүүлэх болон хууль тогтоомжийн, авилгалын эсрэг шинжлэн магадлалаас үүдэлтэй юм. Авилгалын боломжийг багасгах явдал нь төр засгийн эрт дээрээс тунхаглаж байгаа зорилт юм. Зохих хэм  хэмжээ бүрэлдэж бий болоод байна. Нийгмийн болон арилжааны бус байгууллагуудын санал нь авилгалын эсрэг авах арга хэмжээнд амин чухал билээ гэж тэр хэллээ. Тухайн газар нутагт хуулийг хэрхэн гүйцэтгэж байгаад яам, амбан захирагч, орон нутгийн засаг захиргаа үүргийнхээ дагуу хяналт тавих ёстой. Одоо жирийн иргэд интернетээр дамжуулж хууль бүтээж байгаа талаар өөрсдийн саналыг оруулж энэ процесст нэгдэх боломжтой боллоо. Олон нийтийн санал асуулга, ХМХ-ийн мэдээлэл болон энэ мониторингийн дүнгээр ХЗЯ жил бүр үндэсний хууль тогтоомжийн байдлын талаар ерөнхийлөгчид илтгэж байх боллоо. Үүнийг төрийн тэргүүн, хуульд өөрчлөлт оруулах болон түүнийг хэрэглэх санал боловсруулахдаа ашиглах болно.