Гадаадын  оюуны өмчийг оросын зах зээл дээр хуурамчаар хийх, оросын бүтээлүүдийг гадаадад дуурайлгаж хийх зэргээс ОУ үр ашигтай хамгаалаж чадна. Москвад 12-р сарын 7-9-нд болж байгаа Оюуны өмчийн талаархи олон улсын Expopriority-2010 форумд оролцогчид энэ асуудлуудыг хөндөн ярилцаж байна. Одоогоос 10 жилийн өмнө IT бүтээгдхүүн худалдаж байгаа ямарч дэлгүүрт хуурамч бүтээгдхүүн авах боломжтой байлаа. Одоо байдал өөрчлөгдсөн гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Галина Сагиева тэмдэглээд: Сүүлийн жилүүдийн практикаас харахад оюуны өмчийг сэргийлэн, хамгаалах ажил жилээс жилд сайжирч байна. Бүр асар өндөр хурдтайгаар шүү. Тэмцлийг хатуу ширүүн байдлаар явуулж байна Жишээ нь Эрүүгийн хуулинд хуурамч бараатай тэмцэх зүйл ангийг оруулж өглөө. Байдал сайн тал руу өөрчлөгдөж байна. Гадаад улсуудын цагдаагийн газруудтай хамтарч хуурамч бараа худалдаж байгаа газруудыг илэрүүллээ гэсэн мэдээлэл байнга үзэгдэх боллоо гэлээ. Москвагийн форум дээр бас оросын өндөр технологийн барааг хувилаж байгаа асуудлын талаар идэвхитэй ярилцаж байна. Алдарт Калашниковын автомат бууг олон оронд хуурамчаар үйлдвэрлэж байгаа нь цэрэг техникийн хүрээн дэх тод жишээ юм. Иргэний зориулалтай оюуны өмчийн объектуудад ч эрх зүйн хамгаалалт шаардлагатай байна. Ийм учраас ОУ-д Арбитрын тусгай шүүх байгуулна. Оюуны өмчийн хүрээний гол асуудал бол эрхийг дамжуулах асуудал юм. Тусгай лицензжүүлсэн гэрээний үндсэн дээр эрхийг дамжуулж өгөх ёстой юм. Энэ гэрээг байгуулахын тулд үйлдвэр өөртөө байгаа оюуны өмчийн объектуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой. Эрдэм шинжилгээний төвүүд өөрийн инновацийн үйлдвэрийг байгуулахыг зөвшөөрсөн хууль ОУ-д баталсан билээ. Төвүүдийн боловсруулсан оюуны өмчийн объектуудыг лицензжүүлсэн гэрээний дагуу үйлдвэрт дамжуулж болно. Үүний үндсэн дээр ноу-хауг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эрэлт хэрэгцээтэй бараа үйлдвэрлэж экспортод гаргаж болно гэж Сагиева үзэж байна: Одоохондоо бид технолог зарахаасаа илүү худалдаж авч байна. Үнэхээр асар их нөөц бололцоотой болохоор бид экспортлох л ёстой. ОУ био болон нано технолог, мэдээлэл харилцааны технологын хөгжилд онцгой анхаарал тавьж байна гэлээ. Оюуны өмчийг хамгаалах хүрээний оросын хууль одоо олон улсын хуулинд зохицож байна. Гадаадын түншүүд ОУ-аас илүү сонирхож байгаа олон улсын соёлтой хамтын ажиллагааг нээж өгч байна.