СДЗ-ийн шинэ гэрээ бол АНУ-ын гадаад бодлогын энэ жилийн гол амжилт юм.  Төрийн департаментийн  албан ёсны төлөөлгч Филип Кроули үүнд итгэлтэй байна. Энэ гэрээ цөмийн тэргүүлэх хоёр гүрэн болон нийт дэлхий дахины ашиг сонирхолд ямарч яриагүй, бүрнэ нийцэж байна гэж тэр ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэлээ. Гэрээг он дуусахаас өмнө батлаж энэ баримт бичиг хүчин төгөлдөр болно гэдэгт дипломатч итгэлтэй байна. ОХУ, АНУ өөрсдийн цөмийн зэвсгийг гуравны нэгээр хорогдуулахаар заасан энэ гэрээнд хоёр улсын ерөнхийлөгчид 4-р сард гарын үсэг зурсан билээ.