Викиликсийн талын хакеруудын дайралтын дараа шведийн прокурорын сайт оффлайн боллоо гэж мягмар гаригт Agence France-Presse мэдээллээ. Үүнээс гадна кибер дайралт, Викиликсд зориулсан хандивыг авахаас татгалзсан PayPal төлбөрийн системийн болон сайтын үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийн дансыг битүүмжилсэн Swiss Post Office банкны сайтуудыг богинохон хугацаанд зогсоосон байна. Шведийн прокурор Ассанжийг хүчингийн хэргээр буруутгасан учир түүнийг баривчилсан юм. “Засгийн газрынхаа дарамтад өртсөн сайтууд бидний зорилго болоод байна гэж” нэг хакер BBC News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Ассанжийг дэмжих явдал амин чухал болоод байна, учир нь Викиликс “зүгээр нэг нууц мэдээ тараадаг сайт биш төр засгийнхаа эсрэг иргэд нь тэмцэх байлдааны талбар болж хувираад байна гэж” тэр хэлсэн байна. Хакеруудын бүлэг 4chan гэдэг нууц нэрээд нэгдэж байгаа бололтой гэж британын сэтгүүлчид үзэж байна. Викиликс америкийн дипломатуудын нууц захидалыг нийтлэж эхэлсэн 11-р сарын 28-наас эхлэн тус сайт хакеруудын байнгын дайралтад өртөөд байгаа юм. Энэ сайтад америкийн DNS-сервис EveryDNS.net үйлчилгээ үзүүлэхээ болсон тул сайт хаягаа өөрчлөхөөс өөр аргаүй болсон байна.