Орос, АНУ-д шинээр зэвсэглэлээр хөөцөлдөх үндэс байхгүй. Энэ тухай  төрийн нарийн бичгийн даргийн туслах Филип Гордон Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Түүний үзэж байгаагаар АНУ, ОУ-ыг түнш гэж үзэж байгаа тул харилцааг хүндрүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэхгүй юм. “СДЗ-ийн тухай шинэ гэрээг батлахгүй удааширч байгаа явдал хоёр улсын харилцааг хойш нь татах алхам болно гэж” Гордон үзэж байна. ОУ, АНУын ерөнхийлөгчид энэ оны 4-р сард тус гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хоёр улсын цөмийн нөөцийг эрс цөөрүүлэхээр тусгасан тус гэрээг тус улсууд нэгэн зэрэг батлана гэж тэр үед тохиролцсон юм. Конгрессийн завсарын сонгууль болсны дараа гэрээг батлах тал дээр АНУ-д хүндрэл учирсан юм. Энэ сонгуулиар Барак Обамагийн Ардчилсан нам дээд танхимд ихэнх суудлаа алдсан билээ.