ОУ-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцохоор өчигдөр Брюссельд хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Бельги улсын төрийн тэргүүнүүдтэй хоёр талын асуудлаар хэлэлцээр хийнэ. Хөрөнгө оруулалтын асуудлыг өргөжүүлж, шинэчлэх асуудлын хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм. Ажлын айлчлалын хөтөлбөр уулзалтын албан ёсны ажиллагаагаар эхлэнэ. Дараа нь ОУ-ын төрийн тэргүүн, Бельги улсын ерөнхий сайд Ив Летерм нар хэлэлцээр хийж үр дүнгээр нь багц баримт бичигт гарын үсэг зурна. Үдээс хойш ОУ-ын төрийн тэргүүн, Бельги улсын хаан 2-р Аьберт болон тууний гэргий Паола нартай уулзаж ярилцана.