Эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулах асуудлыг өнөөдөр Москвад ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин, Белорусс улсын ерөнхий сайд Сергей Сидорский нар хэлэлцэнэ. Гаалийн холбооны гишүүн Орос, Белорусс, Казахстан улсуудыг цаашид интеграцчлах асуудлыг ярих болно. Эдийн засгийн нэгдсэн орон зайн хүрээнд ажиллах хүч, хөрөнгө, үйлчилгээ, барааны чөлөөт шилжилт хөдөлгөөн болон макро эдийн засгийн бодлого зэргийг харилцан тохиролцсон байх ёстой юм. Минск энэ багц баримт бичгийг он дуусахаас өмнө батлахад онцгой анхаарал хандуулж байна, учир нь Белорусст нийлүүлэх гаалийн татваргүй оросын нефтийн асуудал үүнтэй шууд холбоотой юм.