Дэлхийн худалдааны байгууллагад ОХУ нэгдэх нь бодит зүйл боллоо.  ОХУ-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дүнгээр Брюссельд хийсэн хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Д. Медведев ингэж мэдэгдлээ. ДХБ-д нэгдэх тухай меморандумд мягмар гаригт ЕХ-той хамт гарын үсэг зурлаа, үүнээс өмнө АНУ-тай тохиролцоонд хүрсэн байсан гэж тэрээр санууллаа. Энэ асуудлаар 17 жил хийсэн хэлэлцээн дотроос 2010 оных хамгийн амжилттай нь байлаа гэж тэр үзэж байна. Орос, Казахстан, Белорусс улсууд ДХБ-д тус тусдаа элснэ, гэхдээ Гаалийн холбооны хүрээнд гэж Медведев мэдэгдлээ. Эрчим хүчний талаархи асуудлаар гэвэл оросын хийг Европт тасралтгүй нийлүүлэх баталгаа бол цаг тухайд нь төлбөрөө хийх явдал юм. “Бүх зүйл ойлгомжтой, мөнгө байвал, хий байна” гэж ерөнхийлөгч ярилаа. Орос улс Европтой түлш, эрчим хүчний талаар яриа хэлэлцээ хийх, Эрчим хүчний харти дээр ажиллахад  бэлэн байна гэж Медведев хэллээ. Харин оросын нэмэлт саналыг оруулсан шинэ харти дээр ажиллахад шүү гэж нэмж хэллээ.