Гэвч сайтад гарсан мэдээллийг  үзвэл АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолыг тийми их  хамрахгүй байгаа нь харагдаж байна. Харин зарим улс юуны түрүүнд  Ойрхи Дорнодын орнуудыг хамарсан юм. Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн АНУ-тай  харилцаа нь түвэгтэй  болсон улсуудын засгийн газрууд болон үйл ажиллагаа нь ямар нэг шалтгаанаар Вашингтоны дургүйцэл төрүүлсэн холбоотнуудын ашиг сонирхолыг хамарсан. Жишээ нь Туркийн ерөнхий сайд ба түүний зөвлөхүүдэд таагүй тодорхойлолт өгсөн байна. Үнэн чанартаа Израилийн талаар оновчтой бус бодлого явуулж байна гэж зэмлэжээ. Хэд хэдэн баримт бичиг  улс орнуудыг муудалцахад хүргэх зорилготой. Арабын хэд хэдэн улс Иранд цохилт өгөхийг шаардсан гэжээ. Харин үнэн хэрэг дээр тийм байгаагүй нь өөр асуудал билээ. Тийм мэдээлэл сайтад гарсан нь  арабын орнууд ба Ираны хоорондын харилцааг улам хүндрүүлж, бүс нутгийн түгшүүртэй байдлыг гааруулах нь тодорхой. Иран болон түүний удирдлага, бодлогын тухайд гэвэл нийтлэсэн баримт бичгүүдэд  зохисгүй байдлаар харуулж, доромжлосон тайлбар хавсаргажээ. Афганистаны удирдагч Хамид Карзайд өгсөн таагүй тодорхойлолт  баримт бичгүүдэд бий. Нийтлэсэн мэдээлэл түүнд болон түүний гэр бүл, дэглэмд цохилт өгч байна. Дэглэмийг илүү дуулгавартай болгохын тулд тэгсэн хэмээн бүс нутгийн талаархи шинжээч Андрей Грозин үзэж байна: «Wikileaks сайтын нийтлэл  геополитикийн дайсан хэмээн АНУ-ын үзсэн  орнууд ба байр суурь нь АНУ-д таалагдахгүй холбоотнуудад цохилт өгч байна. Жишээ нь Афганистан, Ирак  ба Ираны иргэн тойрны байдлыг дурдаж болно. Үүнтэй холбогдуулан америкийн тагнуулын албад  баримт бичгийг олноор нь  нийтлэхийг зөвшөөрсөн магадгүй  бэлтгэсэн байна  гэсэн дүгнэлт хийж болно. Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв  газар буюу өөр ямар нэгэн байгууллага  хийсэн нь чухал биш. Ямар нэгэн сайт эсвэл америкийн  дургүйцсэн  түшмэл,  цэргийн албан хаагч  дэлхийн бараг бүх улсын ашиг сонирхолыг хамрасан  маш олон баримт бичгийг нийтлэсэнд итгэхэд хэцүү гэв». Америкийн төрийн дээгүүр тушаалтай янз бүрийн түшмэд Wikileaks-ыг зэмлэн буруушааж байгаа нь Усама бен Ладентай холбоотой байдлыг санууллаа. Түүнийг америкийн заналт дайсан хэмээн үзэж  элдвээр хараагаад америкийн талд ашигтай цагт түүнийг  өөрөө гарч ирсэн гэдэг.  Улс орон дотроо  эх оронч үзлийг зохих түвшинд байлгах, эсвэл эргэлзэж буй холбоотнууддаа шахалт үзүүлэхээр тэгж байна.    Ингээд  бид сайн төлөвлөсөн ажиллагаа харж байна. Афганистан ба Иракийн тухай мэдээлэл сайтад гарснаас хойш  Wikileaks-ыг америкийн засаг захиргаанд дайсагнах төрхтэй болгож байна.  Интерпол  сайтыг зохиогчийг  эрэн хайж байгаа мэтээр харуулсан. Түүнийг үнэний төлөө тэмцэгч мэтээр дүрслэжээ. АНУ дэлхийн элит, улс орнуудын удирдагчид  сайтад гарсан мэдээлэлд хэрхэн хандаж байгааг анхааралтай судлаж байгаа нь дамжиггүй. Бусад улс орон болон тэдгээрийн удирдагчдын  талаархи америкийн төлөвлөгөөний нэг хэсэг болох тодорхой зорилготой мэдээллийг ахин нийтлэх бололтой гэж Андрей Грозин хэллээ. Өөрөөр хэлвэл энэ нь хуйвалдаан бол уу? Ер нь хуйвалдааны онол,  нууж далдлах янз бүрийн бүдүүвч  олон эмзэг талтай байдаг. Энэ удаад хуйвалдаан гэдэг нь тод харагдаж байна. Иймээс америкийн дипломат баримт бичгүүдийг нийтлэсэн төсөл Өрнөдэд ч Дорнодод ч сэжиг төрүүлсэн гэж Андрей Грозин тэмдэглэв.