Осло хотод 12-р сарйн 10-нд болох Нобелийн Энх тайваны шагнал гардуулах ёслолд 19 орны төлөөлөгчид оролцохгүй гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Бээжингийн Тяньаньмэнь талбай дээр 1989 онд болсон эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсны улмаас төрийн эргэлт хийх гэсэн хэргээр одоо шоронд сууж байгаа хятадын тэрс үзэлтэн Лю Сяобод энэ өндөр дээд шагналыг олгосон юм. Энэ нобелийн шагналыг Люд гарлуулах болсон нь шагнал гардуулах үндсэн зарчимд харшилж байна гэж Бээжин үзэж байгаа юм байна. Шагнал гардуулах ёслолд төлөөлөгчдөө явуулахаас татгалзсан улсууд дотор Хятад, Орос, Казахстан, Украин, Колумб, Тунис, Пакистан, Серб, Филиппин, Египт, Куб, Марокко улсууд байна. Ослод 12-р сарын 10-нд шагнал гардуулах ёслол болно.