Орос улсын ПДХ, АДХ, пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх болон сансарт хяналт тавих системүүдийг 2011 оны 12-р сар хүртэл нэгтгэнэ. Ерөнхийлөгч Д.Медведев, БХЯ-ны сайдад ийм үүрэг өглөө. Энэ системүүдийг стратегийн нэгтгэсэн командлал удирдах болно. Энэ арга хэмжээ нь улс орныг болзошгүй пуужингийн цохиолтоос хамгаалах манай орны батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэх болно. Д. Медведев, Холбооны хуралд оруулсан саяханы илгээлтдээ ийм нэгдэл байгуулах шаардлагатай байгаа тухай өгүүлсэн билээ.