Алс Дорнодын дэд бүтцийн хөгжлийн шинэ үе шатыг ОУ эхлэж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шууд хөрөнгө оруулалтын сан байгуулна.Оросын эдийн засагт алслагдсан бүс нутгуудийг нягт интеграцчлах явдал энэ өөрчлөлтийн үндсэн зорилго юм. Москвагаас Владивосток хүртэл 9000 километр зайтай. Онгоцоор 9 цаг орчим ниснэ гэсэн үг. Энэ бүс нутаг манай орны нийт нутаг дэвсгэрийн 30%-ийг эзлэж байна. Алс Дорнод нь манай орны нөөц баялагын бааз гэж нэрлэгдэх бүрэн эрхтэй. Нүүрс, уулын баяжмал, загас агнуур, ойн аж үйлдвэр, хөлөг онгоцны үйлдвэр, өнгөт төмөрлөг гээд бүх л эдийн засгийн тэргүүлэх салбарууд энд байна. Алс дорнодын нийгэм эдийн засгийн хөгжилд чиглэсэн хөтөлбөрийг 3 жилийн өмнө баталсан юм. Харамсалтай нь дэлхийн санхүү эдийн засгийн хямралын хор уршиг хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхэд саад болсон ч гэсэн улс олон салбарыг идэвхитэй дэмжсэн билээ. Ажлын орон тоог хадгалаад зогсоогүй шинэ төслийг хэрэгжүүлсэн юм. Хямрлын эсрэг хөтөлбөрийн дагуу хөлөг онгоц ба нисэх онгоц үйлдвэрлэлд зориулж 4 тэрбум доллар зарцуулсан билээ. Танкер, эх газрын хүзүүвчийг ашиглахад зориулсан хөлөг онгоц, далайн болон нефть, хий олборлох тавцан хийх, засах хоёр газрыг Приморьед барьж эхлэж байна. Ойрын ирээдүйд энэ бүс нутаг оросын машин үйлдвэрлэлд онцгой байр эзлэж магадгүй гэж ерөнхий сайд Путин Хабаровскт мэдэгдээд: Гадаадын хуучин машин оруулахыг хориглохдоо бид Приморийн хязгаарыг өөрийн авто машины үйлдвэрлэлтэй болгоно гэж алс дорнодынхонд амлаж байсан гэдгийг тэмдэглэмээр байна. Владивостокын “Соллерс” компани энэ жил 13 мянган машин үйлдвэрлэх болно. Дараа жил гэхэд 25 мянгыг үйлдвэрлэнэ. Приморд дэлхийн томоохон авто нэгдлүүд болон эд анги үйлдвэрлэгчдыг оруулж ирэх талаар хэлэлцээр хийж байна. Авто машины бизнес алс дорнодын эдийн засгийн чухал салбарын нэг болно гэдэгт найдаж байна гэж ерөнхий сайд хэллээ.Онгоц үйлдвэрлэлд бас маш чухал төслийг оруулаад байна. Амурын Комсомольск хотод Орчин үеийн иргэний агаарын тээврийн “Сухой Суперджет-100” шинэ онгоцийг бөөнөөр үйлдвэрлэж эхлээд байна. Энэ нь туршилтын ганц нэг онгоц биш бөөнөөр нь үйлдвэрлэх тухай ярьж байна гэж ерөнхий сайд онцоллоо. Алс Дорнодын хөгжил нь оросын эдийн засгийг бүхэлд нь шинэ түвшинд гаргах боломжоор хангаж өгнө гэж Орос улсын бүс нутгийн банкнуудын холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: Одоо Алс Дорнодын системтэй хөгжлийг тодорхойлох нь чухал байна. Манай орны хүчирхэг бүс нутаг болох боломжийг Алс Дорнодод олгох тийм зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Алс Дорнод бол манай орны арвин баялагын төв билээ. Тэнд нефть, хий, мэдээж хэрэг ой модны асар их баялаг нөөц байна. Тэгэхдээ бид баялагаа гадаадад гаргах биш гүн боловсруулалттай бүтээгдхүүн гаргах ёстой юм гэж тэр хэллээ. Орос улсын Алс Дорнодыг цогцоор хөгжүүлэх хөтөлбөр үүнд л чиглэгдсэн байгаа билээ.