Гурван аппарат осолдсон явдлаас үүдэн Роскосмос, ГЛОНАСС-ийн сансарын бүлэглэлийн тоог олшруулах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна. Гурван хиймэл дагуулын алдагдалыг нөхөхийн тулд Роскосмос хэд хэдэн арга хэмжээ авна. Жишээ нь 12-р сард шинэ үеийн “Глонасс-К” хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөөд байна. Энэ хиймэл дагуулыг уул нь туршихаар төлөвлөж байсан боловч одоо сансарын бүлэглэлд шууд залгахаар болсон байна. Байконуурын сансарын буудлаас ням гаригт хөөргөсөн“Протон-М” пуужин зөөгчийн эвдрэлээс болж “Глонасс-М” сансарын аппаратуудыг буруу даяалалд оруулжээ. Пуужин зөөгчийн гурав дахь шатнаас салсан хурдасгагч блок болон гурван ГЛОНАСС аппарат Номхон далайд унажээ.