Викиликсийн үндэслэн байгуулагч Жулиан Ассандж өнөөдөр британы цагдаад өөрөө очиж баривчлагдсан ба түүний хэргийг лондоны шүүхээр тасална гэж “Гардиан” сонин мэдээллээ. Ассанджийг хүчингийн хэргээр сэжиглэж байгаа Швед улсад түүнийг шилжүүлж өгөх эсэхийг шүүх шийдэх ёстой. Тэрээр барьцаа тавьж суллагдана гэж үзэж байгаа юм байна. Швед улсын төр засаг, АНУ-ын засгийн газартай эчнээгээр хамтран ажиллаж байгаа учир Швед улсад түүнийг шилжүүлүүлэхгүйн төлөө тэмцэнэ гэж австралийн иргэний өмгөөлөгч Марк Стивенс мэдэгдсэн байна. Үүнээс үзэхэд Викиликсийн үндэслэн байгуулагч Британиас Швед биш АНУ-д хүргэгдэж магадгүй байна.