Сайн дурынхныг бэлтгэх төв байгуулах эрх олж авахын төлөө, дээд сургуулиудын дунд зарласан Бүх оросын уралдааны дүнг гаргах баярын ажиллагаанд өнөөдөр ерөнхий сайд Владимир Путин оролцоно. Сочи хотод 2014 онд болох 22-р Өвлийн олимпын болон 11-р Параолимпын наадмыг явуулахын тулд 25 мянган сайн дурынхан шаардлагатай байгаа юм. Онгоцны буудал дээр зочдыг хүлээж авахаас эхлээд хаалтын ажиллагааг зохион байгуулах хүртэл бүх чиглэлд тэд ажиллах юм. Владивостокт 2012 онд болох АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалт, Казаньд 2013 онд болох Бүх дэлхийн оюутны Универсиад, 2018 оны хөл бөмбөгийн ДАШ тэмцээн зэрэгт тэднийг байнга ажиллуулах болно гэж “Интерфакс” уламжиллаа.