ДХБ-д элсэх тухай хоёр талын хэлэлцээр дууссантай холбогдуулж өнөөдөр Брюссельд ОУ, ЕХ меморандумд гарын үсэг зурна. Меморандумд оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Набиуллина, ЕХ-ны худалдааны комиссар Карл де Гюхт нар гарын үсэг зурна. ОУ, ЕХ-ны ДХБ-ийн талаархи хэлэлцээр үндсэндээ 11-р сарын сүүлчээр дууссан бөгөөд Брюссельд талууд уулзахдаа ЕХ-ны хувьд эмзэг асуудал мод, модон материалд оногдуулах экспортын татварын талаар тохиролцоонд хүрсэн билээ. Хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг өнөөдөр зарлан мэдээлэх ёстой.