Британы тусгай албаныхны тагнуул хийсэн гэж сэжиглэн саатуулсан эмэгтэй ОУ-ын иргэн эсэхийг ОУ-ын ГХЯ тодоруулж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Варшавт энэ тухай мэдээллээ. Хэрвээ эерэг хариу ирэх юм бол түүнтэй оросын дипломатууд уулзах болно. Британы Sunday Times сонины мэдээлснээр, Либерал-ардчилсан намаас парламентад суугаа депутат Майк Хенкокын туслах орос эмэгтэй Катя Затуливетерийг оросын талд тагнуул хийсэн гэж сэжиглэн саатуулжээ.