Өнөөдөр Брюссельд нээгдэх ОХУ-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар визийн горимыг өөрчлөх, эрчим хүчний аюулгүй байдал, ОУ-ын ДХБ-д элсэх асуудал зэргийг  хэлэлцэх болно. Ерөнхийлөгч Д. Медведев Польш улсад хийж байгаа ажлын айлчлалаа өнөөдөр дуусгаад Бельги улсыг зорих бөгөөд тэнд оросын төлөөлөгчдийг тэргүүлэх болно гэж ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа. Европын холбооны ерөнхийлөгч Херман Ван Ромпей, Европын комиссын дарга Жозе Мануэл Баррозу нар ЕХ-г төлөөлнө.