Сочи хотод болох Олимпын болон Параолимпын наадмын билиг тэмдэгийг шалгаруулах Бүх оросын уралдаанд мэдүүлэг хүлээж авах хугацаа дууслаа. Уралдааны интернет-проталд  3 сарын туршид 20 мянган бүтээл хүлээж авчээ. Зохион байгуулах хорооны “Сочи-2014” шуудангийн хаягаар бас хэдэн мянган бүтээл ирүүлсэн байна. Өөрийн олимпын билиг тэмдэгт хүмүүсийн анхааралыг  хандуулахын тулд уралдаанд оролцогчид зөвхөн зураад зогсоогүй, нэхэж, баримал хийж, бүр хүүхэлдэйн кино хүртэл хийж явуулсан байна. Олимпын болон Параолимпын наадамын билиг тэмдэгийг зурж ирүүлэх “Сочи-2014” зохион байгуулах хорооны уриалгад ёстой л өчүүхэн  балчраас, өтгөс хүртэл бүх орон даяараа хариу өглөө. Самара хотын 3 настай Катя Егорова уралдааны хамгийн залуу оролцогч бөгөөд өөрийн билиг тэмдэгээ компьютерын хулганаар графикын аргаар зурсан байна. Тэрээр Сочийн Өвлийн олимпын наадмын билиг тэмдэгээр Чебурашкаг санал болгож, “энэ бол хүүхэлдэйн киноны хамгийн үндэсний зохиомол баатар юм гэж” тайлбараа бичсэн байна. Уралдааны хамгийн өндөр настай оролцогч Новосибирскийн зураач Геннадий Стрекаловский 77 настай юм. Тэрээр улаан, цэнхэр, цагаан дэвсгэр дээр  хагас саран  малгайтай гоо үзэсгэлэнтэй орос хүүхэн, Кавказын билиг тэмдэг бүргэд, олимпын дарвуулт онгоц зэргийг тосон будгаар бийрээр зурсан байна. Сайтыг өөрийн зурсан зургуудаараа дүүргэсэн байлаа. Уралдааны хамарсан газар нутгийн байдал гайхалтай байлаа. Орос улсын Калининград хотоос Камчатка хүртэл бүх бүс нутгийн оршин суугчид зургаа ирүүлсэн билээ. АНУ, Австр, Белорусс, Эстони улсуудад амьдран суугаа оросын эх орон нэгтнүүд ч ангид хоцорсонгүй. Олимпын билиг тэмдэгийг сонгох уралдаан Бүх оросынх байснаа Бүх ард түмнийх болж хувирлаа. Олимпын болон Параолимпын түүхэнд анх удаа ийм зүйл тохиолдлоо гэж “Сочи-2014” зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко ярьж байна.Урьд нь Олимпын наадам зохион байгуулж байсан нэг ч орон бүх ард түмний уралдаан зарлаж байгаагүй юм. Бид маш зоригтой туршилт хийхээр шийдсэн тэгээд ч алдаагүй. Энэ уралдааны хүчинд л бид эх орныг минь бүрэн илэрхийлэж чадах билиг тэмдэгийг сонгож авч чадна гэж тэр ярилаа. “Сочи-2014”-ийн элч болсон нэрт тамирчид ч өөрийн билиг тэмдэгийг санал болголоо. Хоккейчин Александр Овечкин хоккейн клюшка барьсан хонь зурсан бол Бээжингийн параолимпын аврага Олеся Владыкина сноуборд дээр загас зурсан байна. Тэшүүртэй далайн гахайг, Ванкуверийн олимпын хүрэл медальт уран гулгагч Оксана Домнина санал болгосон байна. Баавгай, леопард, далайн гахайн зургууд билиг тэмдэг дотроос хамгийн нэр хүндтэй нь байна. Өвлийн өвгөн, Цасан охин, орос баатарууд болон өнхөрүүш ард түмний дуртай үлгэрийн баатарууд юм. Одоо Сочид мэдээлэлийн төв ажиллаж эхлээд байна. Энэ төвийн ажилтгууд бүх бүтээлүүдийг, хүн, амьтан, шувуу, зохиомол баатрууд гэсэн дөрвөн ангилалд хуваана. Дараан нь мэргэжлийн шүүгчид ажилдаа орно. Зураачид, хүүхэлдэйн киночид, маркетчингүүд болон тамирчид энэ олон билиг тэмдэг дотроос ялагчдыг сонгож авна. Орос улсын түүхэнд анх удаа болж байгаа Олимпын болон Параолимпын өвлийн наадмын билиг тэмдэг хэний ямар бүтээл болох нь Сочийн Олимпын наадам нээгдэхээс яг гурван жилийн өмнө 2-р сарын 7-нд тодорхой болно. Холбооны аль нэг сувгаар явуулах бүх ард түмний санал хураалтаар ялагчийг тодоруулна. “Энэ билиг тэмдэг дэлхийн бүх хүн ардад тэр тусмаа оросын ард түмэнд ойлгомжтой байх ёстой яагаад гэвэл Бүх орон даяараа зурсан шүү дээ” гэж Дмитрий Чернышенко хэллээ. Тэрээр “Сочи-2014” зохион байгуулах хорооны өмнөөс уралдаанд оролцогчидод талархал илэрхийллээ.