Москва хотын төв дунд 12-р сарын 5-нд мөсөн гулгуурын талбай тав дахь жилээ нээгдлээ. Улаан талбайн мөсөн гулгуурын ээлж болгон нь Кремлийн том цагны цохилтоор эхлэж байна. Энэ мөсөн гулгуур өнгө өнгийн гэрэл, аялгуу сайхан хөгжим мэдээж хэрэг тунгалаг сайхан мөсөөрөө москвачууд болон зочид гийчдын сэтгэлийг татаж байна. Улс төрчид, спорт, бизнес-шоу, соёлын одод керлингийн тэмцээний улиралыг нээсэн юм. Улаан талбай дээр анх удаа керлинг тоглоно. Ийм учраас энэ удаагийн мөс болор тунгалаг, толигор байна. Ийм гоё тунгалаг, толигор мөсөн дээр л, олимпын шинэ төрлийн спортоор хичээллэх боломжтой гэж энэ мөсөн гулгуурын удирдагч Дмитрий Сокольников бахархалтайгаар ярьж байна. Энэ мөсөн гулгуурт зориулж хийсэн тусгай машин байна. Энэ машин мөсийг нэмэх 10 градусаас хасах хэдэнч градуст толигор байлгаж чадах юм гэж тэр ярилаа. Мөсөн гулгуур ямарч үед хосуудын болзоо, гэнэтийн учралаар дүүрэн газар байсан. Мөсөн дээр гоё сайхан бас тусламж эрсэн хатагтай нартаа туслаж өөрийгөө жинхэнэ эр зоригтон гэдгээ харуулах сайхан боломж эрчүүдэд олддог юм. Дээр үед тэшүүрээр гулгах гэдэг хайртай бүсгүйнхээ гараас нь барих сайхан шалтаг болдог байлаа. “Бид энэ гулгуур дээр жил бүр ирж сэтгэл хөдлөм сайхан үдэшүүдийг хамтдаа өнгөрүүлдэг юм” гэж Улаан талбай дээр гулгах дуртай нэгэн эмэгтэй сэтгэл хөдлөн ингэж ярилаа: Мөсөн дээр тогтож байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? Гараасаа хөтлөлцөн бие биенээ тулж түшиж явах хэрэгтэй, тэгвэл бүх юм сайхан болно гэлээ. Мөсөн гулгуур 3-р сарын 10 хүртэл ажиллана, тийм учраас  Дурлалт хосуудын өдрийг хаана тэмдэглэх тухай асуудал байхгүй боллоо. Сүүлийн жилүүдэд Улаан талбай дээр шинэ жил тэмдэглэхийг хүсэгчид олширлоо. Тэгэхдээ Кремлийн цагны дуудлага дор биш, тэшүүрээр гулгаж тэмдэглэх гэж тэр шүү дээ.