Орос улс НАТО-г аюул занал биш түнш гэж үзэж байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Польш улсад хийх ажлын айлчлалынхаа өмнө польшийн Олон нийтийн ХМХ-д өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдлээ. ОУ, НАТО түншлэлийн найрсаг харилцаатай байж чадна гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна. “Манай батлан хамгаалахын номлолд НАТО-г гол аюул занал гэж заагаагүй” гэж Медведев тэмдэглэлээ. Харин ямарч хяналтгүйгээр НАТО-г өргөжүүлж байгаа нь олон улсын байдлыг тогтворгүй болгох нөхцлийг бүрдүүлж мэднэ гэж заасан юм. ОУ, НАТО-гийн харилцаанд чухал өөрчлөлтүүд гарсан гэж Д.Медведев үзэж байна. Ямар нэгэн бодит аюулаас дэлхийг хамгаалах талаар ОУ, НАТО-гийн хамтарсан санал санаачлага болох ПДХ систем байгуулах зөвшилцөөнд талууд одоо хүрэх ёстой. Зэвсэглэлээр дахин хөөцөлдөх байдалд хүргэж болохгүй гэдэг саналаа ерөнхийлөгч дахин илэрхийллээ. ОУ, Польш улсуудын хоорондох хэцүү асуудлын нэг “катынийн хэргийн” талаар Медведев өөрийн саналаа хэллээ: Энэ гэмт хэргийн хариуцлагыг Сталин болон түүний тойрон хүрээлэгчид хүлээх ёстой. “Онцгой хавтаст хэрэг” гэдгээс авсан зохих материалууд надад байна. Энэ баримт бичгүүд одоо интенетэд бүхэнд нээлттэй байгаа. Энэ баримт бичгүүдэд эргэлзэж, түүнийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх нь зүгээр л гоомой хэрэг гэж тэр хэллээ. Ерөнхийлөгч Медведевийг Польш улсад айлчлахын өмнө оросын Улсын Дум, катынийн гэмт хэргийг шүүмжлэсэн мэдэгдэл хийсэн юм. Энэ бүхэн нь Москва, Варшавын харилцааг улам ойртуулахад тус болно. Тэгэхдээ Польш улс бас угтан тосох алхам хийх ёстой гэж ерөнхийлөгч тэмдэглээд: Энэ бүхнийг зөвхөн польшуудад зориулаагүй үүнийг бас оросуудад зориулж байгаа юм. Энэ зам бол хоёр урсгалтай зам билээ. Манай харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Польш улсын нийгмийн ухамсарт өөрчлөлт бас орох ёстой. Шинэ ОУ-ыг шинэлэг байдлаар харах ёстой гэлээ. Яг ийм байдлаар л урьдын санал зөрөлдөөнийг арилгаж хоёр улсын харилцаанд стратегийн өөрчлөлт хийх ёстой гэж ерөнхийлөгч төгсгөлд нь хэллээ. ОУ, ЕХ-ны харилцаанд шинэ үе шат эхлээд байна. “Хойд урсгал” төслийг амьдралд хэрэгжүүлэх ажил тэргүүн зэргийн асуудал болоод байна. Харамсалтай нь одоо болтол зарим нэгэн хүн “Хойд урсгал”, “Өмнөд урсгал” хий дамжуулах хоолойнуудыг Европыг ОУ-ын эрчим хүчний зүүн дээр “суулгах” гэсэн Москвагийн оролдлого гэж үзсээр байна. Энэ бол үнэн байдалд нийцэхгүй, илэрхий, муухай гуйвуулага юм. ОУ-ын сонирхол бол аль болох олон хэрэглэгчид өөрийн хийгээ борлуулахад оршиж байна. Европын хувьд энэ хийг хурдан авч хэрэглэх сонирхолтой байгаа юм. Ярилцлагын явцад ОУ-ын дотоод байдлын тухай асуултууд голлож байлаа. Энд мэдээж хэрэг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн тухай сонирхолоо. Хэрвээ улс орон жирийн тайван нөхцөл байдалд байж, түүнийг ард түмэн дэмжих юм бол сонгуульд оролцож болох юм гэж Д. Медведев хэллээ: Ийм зүйлийг, тухайн үед хийх шаардалгатай бол л хийдэг юм. Энэ улс төрийн процесст оролцож чадах өөр нөхдүүд ч надад байна. Хамгийн гол нь засаглалийн залгамжлал, бодлого чиглэлийн залгамжлал  чухал байх ёстой гэж би дандаа үзэж ирсэн. Харин өөрийнхөө хувьд ийм ажлыг үгүйсгэхгүй гэж ерөнхийлөгч хэллээ. Одоо хийх ёстой үндсэн ажлын нэг бол эрх зүйт улсыг бий болгох ёстой гэж ерөнхийлөгч үзэж байна. Одоохондоо улс орон “хууль эрх зүйн үгүйсгэх үзлийн” эхний шатанд явж байна гэж Д. Медведев үзэж байна. Ер нь ардчилалыг 10 жилд бий болгохгүй шүү дээ. Бүх зүйл улс орны өнөөдрийн улс төр, эдийн засгийн бодит байдлаас биш түүхэн дэх ардчилалын уламжлал байхгүйгээс шалтгаалж байна. Ардчилал гэдэг эдийн засагын байдалтай маш нягт холбоотой байдаг гэдгийг мартаж болхгүй. Тэгэхлээр, ОУ-ын улс төр, эдийн засгийн системийн хөгжлийн процесс зэрэгцэн явагдах ёстой гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Төр засаг “үүнийг л хийж байна шүү дээ” гэж тэр нэмж хэллээ.