Хайфын ойролцоо гарсан түймэрийг унтраах ажлаа амжилттай гүйцэтгээд ОУ-ын ОБЯ-ны авиа хэсгийн нисэгчид эх орондоо буцаж явна. Оросын онгоцнууд 16 нислэг үйлдэж түймэр болсон газар 1000 тонн ус цацсан байна. Үүнээс гадна оросын мэргэжилтнүүд, израилийн нөхдүүддээ аргачлалын тусламж үзүүлээд, хэлмэгдсэн хүмүүст ОБЯ-ны сэтгэл судлаачид сэтгэл зүйн тусламж үзүүлсэн байна. ОУ-аас Израиль улсад суугаа элчин сайд Петр Стегний ОБЯ-ны ажилтнуудад талархал илэрхийллээ. “Манай техникүүд хамгийн чадалтай нь байсан бөгөөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, хамгийн богино хугацаанд ирсэн. Ажил үүргээ чанартай сайн гүцэтгэсэн гэж” элчин сайд, Израилийн ерөнхийлөгч Шимон Перестэй уулзсаныхаа дараа хэлсэн байна.