Стокольмд Нобелийн баяр ёслолын долоо хоног нээгдлээ. 12-р сарын 10-нд шагналаа гардан авах ёстой 9 шагналтан Швед улсад аль хэдийнэ иржээ. Тэдний хэн нь ч өөрийн албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдхүүнд 14-өөс илүүгүй хүн авах ёстой. Жишээ нь эдийн салбарт шагнал хүртсэн Дейл Мортенсеныг түүний 7-17 насны 8 ач нар нь “дэмжих” болно. Оросын шинжлэх ухааны сургуулийн хүмүүжигчид, Манчестерын Их сургуулийн профессорууд Андрей Гейм, Константин Новоселов нар баяр ёслолын ажиллагаанд оролцохоор гэр бүлийнхээ хамт ирцгээсэн байна. Константин Новоселов 36 настай бөгөөд энэ жилийн шагналтнуудын хамгийн залуу нь юм. 2010 онд энэ өндөр шагналыг нийтдээ 11 хүн хүртэх юм.