АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа ойрын саруудад, Викиликсийн нийтлэлд нэр албан тушаал нь дурдагдсан дипломатуудаа татах боллоо. Барак Обамагийн засаг захиргааны эх сурвалжаас иш татан америкийн мэдээний Daily Beast портал энэ тухай мэдээлсэн байна. Тус улсын төр засагтай тэд үг яриагаа ололцохгүй болсон учир тэднийг өөр ажилд томилох болно. “Бид хамгийн шилдэг дипломатуудаа татах хэрэгтэй болж байна учир нь тэдний ажиллаж байсан улс оронд болж байгаа үйл явдлын үнэн мөнийг тэд бидэнд ярихыг зориглосон билээ” гэж ерөнхийлөгчийн засаг захиргааны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж мэдээлсэн билээ. Хэдэн дипломатчийг татах гэж байгаа болон тэдний нэр усыг дурдаагүй байна. Энэ сайтын эзэд дипломат захидлыг бүтэн сар хагасын дотор аажмаар нийтлэх болно гэж мэдэгджээ.