АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар утсаар ярилцахдаа Солонгосын хойгийн байдлыг гойд анхаарлаа. Байдал хяналтнаас гаргах вий гэж санаа зовж байна, сөргөлдөж байгаа талууд тэвчээртэй хандах ёстой гэж БНХАУ-ын дарга хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч өөрийн зүгээс БНАСАУ-ыг өдөөн хатгалага үйлдэхгүй байх дохио Бээжингийн зүгээс өгөхийг уриаллаа. БНАСАУ-ын нутгаас өмнөд солонгосын Ёнпхёндо арлыг буудсны улмаас 4 хүн амь насаа алдсны дараа энэ бүс нутагт байдал хурцадсан билээ. Өнөөдөр Өмнөд Солонгос улс өөрийн тэнгисийн эргийн хилийн дагуу их бууны үргэлжилсэн сургуулийн буудлага хийлээ.