Орос улсын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү хотын эрдэм шинжилгээний төвийн тэргүүлэгчдийн зөвлөлийн дэргэд Монгол улсын ШУА-ийн төлөөлөгчийн газар маргааш нээгдэнэ. Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч академич Батболдын Энхтүвшин тэргүүтэй монголын төлөөлөгчидтэй уулзасныхаа дараа Эрхүү мужийн засгийн газрын даргын орлогч Владимир Пашков энэ тухай мэдэгдлээ. Орос, Монголын экспедицийн салбар хоорондын байгууллага байгуулах, Монгол улс, Эрхүү мужийн шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны төлөв зэргийг авч хэлэлцсэн байна. Приангарт бүтээсэн хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан Монголын эрдэс түүхий эдийн цогцолборын хөгжлийн хөтөлбөрийг бүтээх ажил одоо хийж байна гэж Монгол улсын ШУА-ийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Үүнээс гадна монголын эрдэмтэд эрхүүгийн мэргэжил нэгтнүүдтэйгээ газар хөдлөлтийг судлах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.