АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  Умард Солонгосын талаархи бодлогыг авч үзэж хэлэлцэхээр Өмнөд Солонгос, Японы ГХЯ-ны тэргүүн нартай өнөөдөр Вашингтонд уулзана. Орос, Хятад улсууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох  асуудлаархи «зургаагын» хэлэлцээнд оролцож байгаа боловч, тэднийг уулзалтад урьсангүй. Пхеньян Вашингтон Сеул хоёртой сөргөлдсөний улмаас  хэлэлцээ өнгөрсөн онд зогссон билээ. Түүнээс хойш хоёр Солонгос улсын хооронд зэвсэгт будлиан удаа дараа болов. Энэ оны 11-р сарын сүүлээр Умард Солонгос Өмнөд Cолонгосын Йонпхёндо аралд цэргийн ээлжит сургууль явуулж байх үед арлыг  их буугаар буудав. Вашингтонд гурван талын уулзалтад оролцогчид  БНАСАУ-ын ажиллагааг буруушаасан хамтарсан мэдэгдэл хийгээд Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзуулахын тулд ямар арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм. Ямар ч байсан  Орос Хятад хоёр улсыг  солонгос  хоорондын  зохицуулалтын үйл явцаас  зайлуулах нь алсын хараатай алхам биш гэж ОХУ-ын Дипломат академийн дорно дахины судлалын төвийн удирдагч  манай радиостанцад ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Миний бодоход АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав Умард, Өмнөд Солонгос улсууд мөргөлдснөөс хойш гарсан тодорхой асуудлыг шийдвэрлэж чадахгүй байх. Өмнөд Солонгосын удирдлага оновчтой бус  үүрэг  гүйцэтгэж байна   хэмээн үзэж байна. Эдүгээ будлиан гарсаны гэм буруугаас зайлс хийхийг Сеул оролдож байна. Өмнөд Солонгосын зарим нэг ажиллагаа будлиан өдөөсөн гэж агентлагууд мэдээлсэн билээ. Иймээс Солонгосын хойгийн түгшүүртэй байдлын төлөө бүх хариуцлагыг  умард солонгосын талд тулгахыг оролдох нь буруу  гэж үзэж байна. Хятад Орос хоёрыг мөн хэлэлцээнд оролцуулах нь зүй ёсны  хэрэг байх байсан. Тэр тусмаа Хятад бол  хоёр Солонгос улсын  хоорондын харилцааг зохицуулж чадах гол хүчин юм. Хятадын далдуур санаархалын талаар мэдээлэл нийтлэсэн  ч,  Хятад Алс дорнодын байдлыг тогтворжуулах болон  Солонгосын хоёр хэсгийг аажмаар ойртуулахыг сонирхож байна. Вашингтонд зөвлөлдөөн төдий хэлэлцээ хийнэ гэж бодож байна. Ямар ч болов зургаан талт хэлэлцээнд арга буюу буцана гэв».  Гэвч АНУ, Өмнөд Солонгос, Япон гурав Умард Солонгост нөлөө үзүүлэхийн тулд хүч хэрэглэх замыг сонгож авсан бололтай. Өнөөдөр Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин  эрэг хавийн дагуу их бууны буудлагын сургууль хийж эхлэсэн нь, БНАСАУ-д үзүүлэх сэтгэл зүйн шахалтыг нэмэгдүүлэх зорилготой. Ялангуяа Шар тэнгист Өмнөд Солонгос, БНАСАУ-ын  хяналтын бүсийг зааглах  зурвас орчимд оршдог Тэчхондо арал орчмын буудацаан сэтгэлийг түгшүүлж байна. Үүнтэй холбогдон ямар нэг будлиан гарч магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. АНУ, Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний  томоохон сургууль өнгөрсөн долоо хоногт Шар тэнгист болсон. «Жорж Вашингтон» америкийн атомын нисэх онгоц тээгч хөлөг түүнд оролцлоо. Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин  БНАСАУ-д хүчтэй шахалт үзүүлэх кампанит ажиллагааны хүрээнд АНУ-тай хамтран бас нэг сургууль  энэ оны эцэсээр явуулахаар төлөвлөжээ.