Өмнөд Солонгос улсын Тэнгисийн цэргийн хүчин өнөөдөр Шар тэнгист ээлжит хээрийн сургуулиа эхэллээ. Сургуулийн буудлагыг тэнгисийн 29 район тэр дундаа БНАСАУ-тай залгаа тусгаарлах хилийн ойролцоо хийх юм байна. Байлдааны сум хэрэглэж агаараас хамгаалах болон завь эсэргүүцэх ажиллагааг сургуулилах болно. Албан ёсны Пхеньян болох гэж буй сургуулийг эсэргүүцэж, Солонгосын хойгийн байдлыг хурцатгаж байна гэж Сөүлийг буруутгасан билээ. Өмнөдүүд “ээлжит өдөөн хатгалгаа хийх гэж байна” гэж Хойд Солонгосын удирдагчид мэдэгджээ. 11-р сарын 23-нд болсон буудалцааны дараа өмнөд солонгосын ЗХ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байж байнга маневр хийж байна.