ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин ажлын айлчлалаар Хабаровын хязгаарт ирлээ. Алс Дорнодын холбооны тойрогийн “Нэгдсэн ОУ” намын “2020 он хүртэл Алс Дорнодын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх стратег. 2010-2012 онуудын хөтөлбөр” сэдэвтэй бүс нутгийн бага хурлын бүгд хуралдаанд тэрээр оролцох юм. Ерөнхий сайдын илтгэлд Алс Дорнодыг хөгжүүлэх үндсэн чиглэл ба ирээдүйг хэрхэн харж байгааг тусгасан гэж засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Энэ бага хуралд 500 зочид төлөөлөгчид оролцож байна. Зочид төлөөлөгчдийн дунд төр засгийн болон алс дорнодын бүсийн удирдагчид, “Нэгдсэн ОУ” намын дарга нар, эрдэм шинжилгээний болон ажил хэрэгч бүлгийнхэн, залуучууд, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид Алс Дорнодын тэргүүлэх ХМХ-ийн сэтгүүлчид оролцож байна.