ОУ, НАТО-г аюул занал гэж үзэхгүй, харин ч Хойд Атлантын эвсэлтэй түншлэлийн харилцаа тогтоохыг хичээж байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Польш улсад хийх ажлын айлчлалынхаа өмнө польшийн ОНХМХ-д өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдлээ. “Манай батлан хамгаалахын номлолд НАТО-г гол аюул занал гэж заагаагүй” гэж Медведев тэмдэглэлээ. Ямарч хяналтгүйгээр НАТО-г өргөжүүлж байгаа нь олон улсын байдлыг тогтворгүй болгох нөхцлийг бүрдүүлж мэднэ гэж заасан юм.  Лиссабонд сайшаасан НАТО-гийн стратегийн тунхаглалд, эвсэл ОУ-д заналхийлахгүй гэж заасан байгаа гэж ОУ-ын ерөнхийлөгч тэмдэглэлээ. Энэ харилцааг хөгжүүлэх таатай уур амьсгалыг одоо ашиглахыг тэрээр уриаллаа. “Өөрчлөлтүүд хуримтлагдсан, энэ харилцаанд жигд бус  өөрчлөлтүүдэд гарна гэдгийг мэдэрсээр байж түүнийг ашиглахгүй бол энэ нь нүгэл болно” гэж Медведев хэллээ.