Красноярскт 2002 оноос 800 хүүхэд үнэ төлбөргүй адуугаар эмчлэх эмчилгээ хийлгэсэн байна. Манай сурвалжлагч Владимир Корецкий тайлбарлахдаа. Эрт дээр үеэс нурууны болон тулгуур эрхтний өвчтэй хүмүүсийг адуугаар эмчлэх арга өргөн дэлгэрсэн байсан билээ.Орос улсад адуугаар эмчлэх арга 1991 оноос идэвхитэй хөгжиж эхэлсэн бөгөөд харин Красноярскын хязгаарт 2002 оноос эмчилж байна. Енисей мөрний эрэг дээр 8 жилийн дотор 800 хүүхэд үнэ төлбөргүй эмчлүүлсэн байна. Эмчилгээ хийлгэсний дараа зарим нь параолимпын морин спортоор хичээллэх болсон байна. Эрхүү хотод олон жилийн турш Тихомировынхны өглөгийн сан ажиллаж адуугаар эмчлэх эмчилгээнд ихээхэн анхаарал тавьж байна. Энэ сангийн удирдагч Ольга Тихомирова Красноярскт очжээ. Тэд Енисей мөрний эрэгт Эрхүүгийн нөхөн сэргээж эмчлэх төвийн туршлагаасаа хуваалцсан байна: Хүүхдүүд маш сайн амьдрах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийгөө ийм байдлаар харуулахыг хүсдэггүй. Тэд бусад хүүхдүүдийн адил тоглох, бусадтай харилцах, амьдралын туршлага хуримтлуулахыг хүсэж байна. Харин морь бол жинхэнэ зуучлагч нь болдог. Энэ сайхан амьтны тусламжтайгаар хүүхдүүд сайхан боломжтой болж байна. Тэд дөрвөн хананы дунд суухгүй жинхэнэ баяр хөөртэй амьдралаар амьдарч байна. Оросын анхны адуугаар эмчлэх өглөгийн нөхөн сэргээх төвийг Ольга Тихомирова байгуулсан юм. Эрхүүгийн туршлагыг судлаж, краснодар хязгаарын засаг даргын өглөгийн «Доктор Иппо» нэртэй сан  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эрүүлжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан юм. Красноярскын сангийн удирдагч Ольга Бусовкина ингэж ярьж байна: Манай сан хоёр чиглэлтэй нэг нь биен тамирын параолимпын чиглэл, нөгөө нь нөхөн сэргээх эмчилгээний чиглэл юм. Манай эмчилгээнд эх эцгийн тусламж маш их хэрэгтэй гэж ярилаа. Эмчилгээ явуулахад эх эцгүүд, манай мэргэжилтнүүдэд жинхэнэ туслагч нь болдог. Хамгийн гол нь томчууд хүүхдүүдийнхээ хүч тэнхээнд итгэх ёстой. Адуугаар эмчлэх эмчилгээнд тусгай сургасан морь, дасгалжуулагчын сайн баг байх хэрэгтэй. Ольга Бусовкина ярихдаа: Бид мэргэжилтнүүдтэйгээ маш нягт хамтран ажилладаг юм. Энэ хөтөлбөрийн дагуу бид асрамжийн газрын хүүхдүүдийг бас эмчилдэг. Энд сэтгэл санааны бэлтгэл сайн хийх хэрэгтэй гэлээ. Красноярскын адуугаар эмчлэх газрын жүчээ нь яг дүрмийн дагуу баригдсан спортын иж бүрэн цогцолбор юм. Энд эмчилгээний 5 морьтой. Энэ адуунуудыг Красноярскын улсын газар тариалангийн их сургууль төсвөөс гадуур хөрөнгөөр худалдаж авч тус төвд бэлгэлсэн юм. Энэ их сургууль 8 жилийн туршид өөрийн сургалт, спортын баазаа ашиглуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан өөрийн морин уралдаалгын газраа байгуулах хөрөнгө мэргэжилтнүүдэд байгаагүй нь мэдээж. 2002 онд тус Их сургуулийн захирал Николай Цугленокт хамтран ажиллах санал тавьсан байна. Тэр энэ саналаас татгалзаж чадаагүй юм Тэрээр ярихдаа: Хэзээч эдгэрэшгүй өвчтэй хүүхдүүдийг харахад үнэхээр өрөвдөлтэй байдаг юм. Харин адуутай харьцаад ирэхээрээ хүүхдүүд шал өөр болж амьдрах сонирхолтой болж ирдэг юм гэлээ. Адуугаар эмчлэх эмчилгээий гол зорилго бол хүүхдүүдийн амьдралыг сонирхолтой баялаг болгоход оршиж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийм учраас л эмч нар, тамирчид, өглөгийн эзэд Енисей мөрний эрэгт нөхөн сэргээх хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байх болно.