Орос улсын пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон стратегийн тив алгасах зэвсэгийн асуудлаар гаргасан  санал  санаачлагууд нь энэ долоо хоногийн хамгийн чухал сэдэв байлаа. Ерөнхийлөгч Дмитрий Медведев 11-  р сарын 30 нд Холбооны хуралд өргөн барьсан Илгээлтдээ энэ асуудалд их ач холбогдол өгсөн юм. Харин гурав хоногийн дараа энэ сэдвийг ерөнхий сайд Владимир Путин америкийн нэрт сэтгүүлч Ларри Кингийн асуултад хариулахдаа үргэлжлүүлсэн юм.  Орос улс НАТО хоёр Евро-Атлантын энх тайван , аюулгүй байдлыг хамтдаа хангах ёстой. Энэ түншлэл нь аюулгүй байдал болоод харилцан итгэлцлийн зарчим дээр ил тод, алсын хараатай байх  ёстой юм –гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Холбооны хуралд барьсан Илгээлтэндээ дурьджээ. Орос улсын ерөнхийлөгч Лиссабонд болсон Орос улс-НАТО гийн дээд хэмжээний хурал дээр европын ПДХ системийн уран барилгын яс модыг  тавих санаачлалгыг дэвшүүлсэн  юм. Энэ нь Орос улсын хувьд ч тэр , НАТО-гийн орнуудын хувьд ч сонирхолд нийцэх юм, гэхдээ үүнтэй зэрэгцээд Европын орнуудыг пуужингийн довтолгооноос хамгаална. Түүгээр ч барахгуй энэ цогцолбор асуудалтай холбоотой хамтарсан ажил эхлээд байгаа. Энэ бол яах аргагуй эерэг хөгжил гэхдээ  ерөнхийлөгч үүнтэй холбогдуулаад ямар нэгэн хүсээгүй үр дагавар гарах вий гэдгийг сэрэмжлүүлсэн. Ойрын 10 жилд бидэнд хоёр юмны аль нэгийг сонгох ийм зүйл тулгарах нь гэдгийг би та бүхэнд шууд хэлье. Энэ нь : нэг бол   пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлаар зөвшилцөн хамтын ажиллагааны механизмыг хамтран бүрдүүлэх,  эсвэл зэвсгээр хөөцөлдөх  шинэ эргүүлэг эхлэнэ гэсэн үг. Стратегийн тив алгасах зэвсгийн хувьд гэх юм бол ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Америкийн тэргүүн Барак Обама нар энэ оны  4- р сард  хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэхдээ энэ нь АНУ-ын Конгрессээр одоо болтол батлагдаагүй байгаа билээ. Бүгд найрамдах намынхны үзэж байгаагаар энэ хэлэлцээр нь Орос улсын  сонирхолд илүүтэй нийцэж байна гэнэ. Ийм байр суурь нь  мэдээж хэрэг Орос улсын эрх баригчдын санааг зовоохгуй байхын аргагуй юм. Энэ тухай Орос улсын ерөнхий сайд хэлсэн юм. Нилээд хойно нь  шинжээчид тэмдэглэхдээ:  тэр энэ үед нилээд ширүүн байсан аж.  Путин итгэлтэй мэдэгдсэн: Орос улс хэнд ч занал хийхийг хүсэхгүй.  Гэхдээ Америйк тив алгасах зэвсгийн шинэ гэрээг батлахгуй бол Москва өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд  хариу арга хэмжээ авах болно. Хэрвээ бидний  саналуудад зөвхөн татгалзсан хариу өгөх  юм бол , бүр тэгээд ч зогсохгуй  манай хилийн орчим нэмэлт аюул занал болох гуравдагч байрлалын хувилбар гарах юм бол, Орос улс өөрийн аюулгүй байдлыг янз бүрийн аргаар хангах болно:  шинэ аюул  занал руу  цохилт өгөх шинэ цогцолборыг суурьлуулана , эдгээр нь манай хилийн дэргэд  пуужингийн цөмийн техникийн шинэ хэрэгслүүдийг бий болгоно.  Энэ бол бидний сонголт биш. Үүнийг бид хүсэхгүй л байгаа. Ерөнхий сайд Орос улсын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын нийтлэг тулгамдсан асуудлуудаар хамтран ажиллах тухай сэдвийг үргэлжлүүлэн хөндсөн юм. Путины хэлсэнээр Орос улс НАТО-гийн орнуудтай мэдээлэл солилцоо болон нэгдсэн удирдлагын системийн  асуудлуудаар тохиролцож болох юм.  Энд ганцхан л болзол байгаа. Тэр  нь түншүүд Оросын сонирхлыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөр энэ процесс боломжгүй юм. Путин тодорхой жишээ болгон АНУ-ын  Орос улсын хилийн ойролцоо радарын систем болон пуужингийн эсрэг төхөөхөмж тавихыг санаархаж байгаа тухай ярьлаа.Бид танай  нутаг  дэвсгэр рүү пуужин оруулах гээд  байгаа юм биш шүү дээ. Харин та нар л манай хилийн дэргэд пуужингаа байрлуулах гээд  байгаа биз дээ. Та нар үүнийг хийхдээ өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс, тухайлбал,  Ираны цөмийн зэвсгийн аюулаас сэргийлж гэж бодъе  л доо , гэтэл одоохондоо ийм заналхийлэл байхгуй л байгаа шүү дээ. 2015 онд манай хилийн орчим ийм радарын болон пуужингийн эсрэг систем байрлуулах юм бол тэд нар чинь бидний чадавхийн эсрэг ажиллана шүү дээ. Тэгэхээр энэ чинь мэдээж хэрэг биднийг түгшээж байна, тиймээс бид тодорхой арга хэмжээ авах ёстой.  Ихэнх шинжээчид үзэхдээ: Орос улс, НАТО гийн орнуудын ирээдүйн хамтын ажиллагаа Москва, Брюссель хоёрын пуужингийн довтолгооны эсрэг системийн талаар хэрхэн тохиролцож чадахаас л шалтгаалах аж.  Одоохондоо гол асуудал бол Барууныхан хэрхэн  тохиролцоход л байгаа юм, тэд  сонирхож байгаа тэнцвэртэй хэлэлцээрийнхээ оронд Орос улсыг баримтын өмнө тавихыг оролдох байх. Эвслийн орнууд нь сайд нарынхаа уулзалтан дээр  НАТО гийн орнуудын  пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байгуулах тухай урьдчилан тохиролцох оролдлого хийгээд харин Орос улсад энэ  зун бэлэн болсон хувилбараа санал болгоно. Хэрвээ ийм юм болох бол , Дмитрий Рогозины мэдэгдэлд: “ ийм маягийн ямарч юманд нэгдэж үл болно”. Түүгээр ч үл барам эцсийн эцэст үйл явдлын өрнөл шинээр  зэвсэгээр хөөцөлдөх  байдалд хүргэж болох юм “гэж улс төрч итгэлтэй хэлж байна. Европын пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь  нэг бол Орос улсын оролцоотой байна, эсвэл түүний эсрэг байх болно.  Гурав дахь хувилбар гэж үгүй. Хэрвээ бид орос улсын баруун -хойд  хил дээр пуужингийн хамгаалалтын  эсрэг цэргийн дэд бүтэц бий болох тухай мэдэгдэх л юм бол, үүнд би Арктикийн тухай яриагүй байна л даа.  Орос улсын стратегийн секторын хүчин, бид аливаа ПДС ээс найдвартай хамгаалагдахын тулд   ямарч пуужингийн довтолгооны эсрэг гавшгай цохилтыг хөгжүүлэхээс аргагуй болно. Ийм зохиол бидэнд огт хэрэггүй. Тиймээс ч бид Лиссабоны дээд хэмжээний уулзалтыг   улс орнуудын  тэргүүн нарын хамтын ажиллагааны  төлөө “ стратегийн” гэж нэрлэснээс үүдэх болно” гэж Дмитрий Рогозин хэллээ.Өнөөдрийн байдлаар хамтарсан  ПДХ систем нь аюулгүй байдлын бодит асуудал бус , харин  үзэл суртлын асуудал болоод байна” гэж Дмитрий Рогозин  итгэлтэй хэллээ. “ Урьд өмнө НАТО “Оросууд ирж явна!” гэдэг уриаг нэгтгэж байсан бол одоо харин ”Пуужин хөөрлөө” гэнэ. Москва бол хамтын ажиллагааны өөр аргыг  санал болгоод байгаа. Аюулгүй байдлын асуудлаар  бүгдэд адилхан хүртээмжтэй  хууль эрх зүйн хүчин төгөлдөр Гэрээ байгуулах санал. Барууныхан энэ чиглэлд хамтрахад  хэдий хэрийн  бэлэн байх нь ирэх долоо хоногт л тодорхой болно. Рогозины үзэж байгаагаар ПХСийн тухай  Москва, эсвлийн харилцан ажиллагааны “замын хөзөр” 12- р сарын 8-нд Орос улс-НАТО гийн орнуудын Элчин сайдуудын уулзалт дээр батлагдах аж.