Монголчуудын ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн эд зүйлс болон бүддийн шашны зан үйлтэй холбоотой зүйлүүдийг Читийн их сургууль дээр нээгдсэн үзэсгэлэнгээс харж болно. Үзэсгэлэн  “Монголын ард түмний түүх, соёлын үзэсгэлэн” нэртэй аж. Өвөрбайгалийн ард түмний ахуй амьдралыг дэлгэн харуулсан музей – үзэсгэлэнгийн үзүүлбэрүүд нь тус байгуулагын нэгэн сайхан  уламжлал болж иржээ. Тэдгээрийг нийгэм- хүн судлалын , шашны болон гүн ухааны тэнхимийн оюутан, эрдэмтэн багш нар бэлтгэдэг байна. Сүүлийн таван жилд Чита мужийнхан Өвөрбайгалийн нутгаар амьдардаг бурят, эвенк,  еврей, татаруудын түүх, соёл иргэншилтэй холбогдолтой олон үзэсгэлэнг үзэж сонирхсон юм –гэж тус сургуулийн багш, үзэсгэлэнгийн санаачлагч Артём Жуков ярьлаа. Бид уг үзэсгэлэнгээр Өвөрбайгалийн бүс нутагтай хил залгаа нутгийн ард түмний түүх, соёлоос харуулахыг хичээсэн. Энд хятад, солонгосын ард түмнүүдийн ахуй амьдрал, түүх соёлоос харуулсан бий. Ингээд бид монголын үзмэрүүдийнхээ тухай яриандаа оръе. Уг үзэсгэлэнгээр бид монгол орныг эрт дээр үеээс одоог хүртэл түүх, соёл, шашин, байгальтай нь харилцан шүтэлцээтэй нэг бүхэл болгон харуулахыг зорьсон юм.  Төв Азийн бүс нутгийн хувь заяаг монголын ард түмэн тодорхойлж ирсэн түүхтэй, ингэснээр Өвөрбайгальд нутагтай буриад, эвенкүүдийн соёл иргэншилд бас нөлөөлсөн байдаг. Тиймээс бидэнд монгол улс их ойр дотно, ойлгомжтой байдаг бөгөөд, хамгийн  гол нь их чухал байдаг юм.  “Монголын ард түмний түүх, соёл “ үзэсгэлэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэдэг бөгөөд: Монголын түүх, соёл, оуюн санаа ба монголчуудын шашин шүтлэг. Үзэсгэлэнгийн зуу орчим үзмэр монголчуудын зан үйл, баяр ёслолыг харуулсан байна. Үзэсгэлэн нь монголчуудын хэрэглэдэг хоол хүнс, хүүхэд төрөхтэй холбоотой гэр бүлийн зан заншил, хурим найр, бүрлээчийг нутаглуулах тухай өгүүлэх аж. Эдгээр үзмэрүүдэд улс төрийн бүтцийн талаар, түүний бэлэг тэмдэг болон өөр олон зүйлийн тухай өгүүлж байна. Онцгой сонирхолыг гэрэл зурагууд зүй ёсоор татах аж. Энд тавь гаруй  зураг тавигджээ. Энэ үзэсгэлэнг бид хоёр жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн- гэж Артём Жуков ярьж байна. Эдгээр үзмэрүүд нь манай ажилтанууд, оюутнуудын Монголд хийсэн хоёр жилийн судалгааны экспедицийн ажлын үр дүн юм. Тэгээд үзэсгэлэн нь хүмүүст хүрч байгаад их таатай байна. Бид манай угсаатны музей нэг хэсэг болно гэж төлөвлөж байна. Ийм музей байгуулах тухай бид одоо Читийн Захиргааны хэмжээнд ярьж байна. Монголын ард түмний ахуй амьдралтай танилцах боломж Читийн их сургуулийн оюутнуудад хагас жилийн хугацаа байна. Гэхдээ зөвхөн тэдэнд ч биш уг үзэсгэлэнг озэх сонирхолтой хэн бүхэн үнэгүй үзэж болох юм байна.