“Атомын цахилгаан станцад яаралтай үед шаардагдах” ялимгүй баяжуулсан ураны баяжмалын олон улсын нөөцийн сан ойрын үед бий болно. “ Цөмийн банк” байгуулах тухай шийдвэр Венад болсон Олон улсын атомын эрчим хүчний Холбооны  /МАГАТЭ/ удирдагчдын зөвлөлийн ээлжит чуулганаар хэлэлцжээ. МАГАТЭ гийн энэхүү нөөцийг гишүүн орнууд нь, түүний ерөнхиий захирлаар зөвшөөрөгдсөний  дараа вая болох нь. Уг нөөцийг МАГАТЭ гийн гишүүн орнууд бие дааж өөрийн орны  Атомын цахилгаан станцад  шаардагдах түлшийг бие дааж үйлдвэрлэж чадахгуй толхиолдолд болон эсвэл арилжааны үнээр олж авах юм байна. Ялим баяжуулсан ураныг хадгалах санг байрлуулах  орнуудын нэгд Казахстан улс байна гэж шинжээчид үзэж байна. /гэхдээ энэ тухай албаны мэдээ хараахан ирээгүй байгаа/.  АНУ, Европын Холбооны  орнууд болон Норвеги, Кувейт, Арабын нэгдсэн Эмиратын засгийн газрууд энэ төслийг 150 сая доллараар санхүүжүүлээд байна. Харин уг сангийн эзнээр  болон холобгчоор  МАГАТЭ байх юм.Зөвлөлийн энэ  шийдвэрийг агентлагт” бүх улс орнуудын тайван цагт цөмийн эрчим хүчийг ашиглахад зориулсан  их зөв зүйтэй шийдвэр гаргасан “гэж үзэж байгаа аж. Сануулахад: энэ бол хоёр дахь алхам юм шүү.  Үүний өмнө долоо хоногт  Орос улсын “Росатом “ корпорац  дэлхийд  анх удаа баталгаатай ялимгүй баяжуулсан ураныг хийсэн. Орос улсын “цөмийн банкны” хэмжээ Орос улс, МАГАТЭ хоёрын хийсэн Хэлэлцээрийн дагуу 120 тонн юм.  Шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ нь мянган мегаваттын хөнгөн устөрөгчийн реакторыг хоёр удаа цэнэглэж чадах аж. Харин баталгат агуулах нь Олон улсын уран баяжуулах төв Ангарск хотод байрлана. Энэ төслийг бүхэлд нь Орос улс санхүүжүүлсэн, гэхдээ банкийг МАГАТЭ удирдана. Олон улсын хоёр ч банкийг байгуулах нь улс төрийн шалтгаанаар тэдэнд нийлүүлэхэд татгалзах байх гэсэн зарим нэг  орнуудыг тайвшруулах ёстой. гэж Олон нийтийн судалга шинжилгээний хүрээлэнгийн захирал  Владимир Евсеев “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа хэлсэн. Үүний өмнө ийм асуудал Энэтхэг улсын өмнө тулгараад байсан. Энэтхэг нь эрчим хүчний реакторын түлш шаардлагатай байсан тул ийм сорилтыг давсан юм.  Өнөөдөр энэ асуудлыг илүү ихэд Исламын Иран улс тавьж байна. Тегеран цөмийн түлшийг хязгаарлахтай холбоотой  асуудлаар түрээ барин эдийн засгийн тайлбаргүй хөтөлбөрийг хөгжүүлж байна. Гэсэн хэдий ч Орос улс цөмийн түлш нийлүүлэх Грээнд гарын үсэг зурсан. Яагаад ч юм бэ, Иран улс нь Москва энэ үүргээсээ татгалзана гэж болож байна. Одоо харин Иран улсад урьд нь бодож байсан шигээ бодох тийм үндэс байхгуй л болов уу. Бушерийн АЦС түлшийг МАГАТЭ гийн аль ч сангаас авч болох аж. Гэхдээ Тегеран урьдын адил дорнодынхны нэрэлхүү зангаар : олон улсын цөмийн энергийн банкийг зөвшөөрөхийн зэрэгцээ өөрийн нутагт салбарыг байгуулах болзол тавьж байна. Үүний дараа МАГАТЭ гийн ажилтнуудыг тагнан тандахыг хардан, ираны ард түмэн цөмийн хөтөлбөрөөс хэзээ ч татгалзахгуй гэж мэдэгдэл хийсэн. Тегераныг “энхийн цөмийн эрчим хүчнэээс “татгалзахыг хэн ч уриалаагүй.  МАГАТЭ гийн орнууд Иран, БНАСАУ хоёрыг цэргийн  зорилготой хэрэгжиж болох өөрсдийн боловсруулсан ураныг баяжуулах хөтөлбөрөөс татгалзахыг л МАГАТЭ хүсээд байгаа юм шүү дээ. Харин цөмийн эрчим хүчийг  иргэний зорилгод хөгжүүлэхэд иранчуудад бүх бололцоо нээгдлээ шүү дээ. Энэ удаагийн яриа, хэлэлцээ юугаар дуусахыг бид ирэх даваа гаригт зууч  “Зургаагийн “ / Орос улс, АНУ, Хятад, Франц, Герман /дээд хэмжээний 6 орны тэргүүн Ираны төлөөлөгчидтэй Женевт хийх уулзалтын дүнгээс уулзалтаас мэдэх болно.