БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Цой Тхэ Бок Хятад улсад айлчлаад эх орондоо буцаж ирэв. Энэ тухай ЦТАК агентлаг мэдээллээ. Түүний тэргүүлсэн төлөөлөгчид Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга У Бангогийн урилгаар 11-р сарын 30 наас 12- рсарын 4 ны өдрүүдэд айлчилжээ. Айлчлал Солонгосын хойгийн хурцадмал байдлын үеээр таарчээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө 11-р сарын 23 нд БНАСАУ , Өмнөд Солонгос хоёр нь их буугаар харилцан буудалцсан юм.  Бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэнээр Цой Тхэ Бок Хятадын удирдлагуудад Пхеньяны үзэл бодлыг тайлбарласан аж.  БНАСАУ-ын  ГХЯ- ны төлөөлөгчийн  мэдэгдсэнээр : түүний орон нь харилцан буудлагад  хамгаалах зорилгоор оролцсон аж. БНХАУ нь БНАСАУ- ын гол холбоотон  төдийгүй, худалдаа-эдийн засгийнх нь түнш юм. ЦТАК ийн мэдээлсэнээр БНАСАУ –ын парламентын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Цзилинь мужид очижээ.