Иран улс бие дааж уран баяжуулах үйлдвэрт нэн шаардлагатай  ураны нунтаг хүдэрийг  анх удаа гаргасан тухайгаа зарлалаа. “ Шар боов”нэртэй энэ баяжмалыг Исфаханы үйлдвэрт гаргаж авлаа гэж  Үндэсний атомын эрчим хүчний байгууллагын  тэргүүн Али Акбар Салехи  үндэсний телевизийн сувгаар  өнөөдөр мэдэгджээ. Тэрээр үүний өмнө Иран улс нь энэ бүтээгдэхүүнийг Өмнөд Африкийн улсаас авч байсан юм гэв. Ингэхдэ Салехи: ураны нунтагийг үйлдвэрлэл МАГАТЭ гийн хяналтан дор явагддаг гэв.  Тегераны шинэ мэдэгдэл “Зургаагийн”  дээд хэмжээний уулзалтын өмнө болж байна. Зургаагийн уулзалт 12-р сарын 6- нд Женевт болно.