Египтын эрх баригчид далайн усанд  акулаас хамгаалах аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Шинээр мөрдөгдөх журмын дагуу зочид буудал болон далайн эргийн амралтын төвүүдийн тусгай  ажилтнууд байнгын хяналт тогтоож, акулыг ойртож ирэхийг мэдэгдэж байх аж. Үүний дараа хүмүүсийг шилжүүлэн байрлуулж , уг газрыг самнах юм байна. Түүнчлэн тэдгээр ажилтнуудад  акултай нүүр тулах тохиолдолд хэрхэн өөрийгөө аврах талаар заавар зөвлөгөө өгч байна.