Хятад улсын өмнө зүгт  орших   Гуйчжоу мужийн   Кайли хотод Интернет-кафенд дэлбэрэлт болж, 6  хүн нас баржээ. Үүнээс болж 34 хүн янз бүрийн гэмтэл авсан байна.Үүнтэй холбогдолтой мэдээлэл тус нутгийн хэвлэл мэдээллээр цацагдсан байна.  Интерфакс агентлаг аврах багийн нэгний яриаг дурджээ: Кафены байрлаж байсан байр эмх замбараагүй  хог болсон.Дэлбэрэлтийн хүч маш их байсан нь хажуугийн орон сууцны байрнуудын цонхны шил тэсэрсэн нь үүнийг гэрчилж байна.” Болсон харамсалт явдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд байгаа аж