Япон улс Орос улстай  нутаг дэвсгэрийн шийдвэрлэх асуудлаар яриа, хэлэлцээ нь хийхдээ “шинэ бодлого “хэрэгжүүлнэ гэж   Японы ГХЯ-ны сайд Седзи Маэхара мэдэгджээ. Японы Гадаад бодлогын байгуулагын тэргүүн тус улсын хамгийн хойд хэсгийн Хоккайдо аралд очиж, Японы газар нутгаас тэдний ярьж заншсанаар “хойд нутгаа”  Өмнөд Курилийн цуврал арлуудыг дурангаар  харж, Зөвлөлтийн  арми ирэхийн өмнө тэдгээр арлууд дээр амьдарч байсан нутгийн иргэдтэй уулзажээ. Уг арлууд дээр амьдарч байсан иргэдтэй уулзахдаа сайд хэлсэн үгэндээ: нутаг дэсгэрийн асуудлаар Орос улстай хийх яриа, хэлэлцээг Япон улс шинэ бодлогоор явуулна гэж мэдэгджээ.  Гэхдээ  тэр уг бодлогыг тайлбарласангүй. “ Уйгагуй яриа, хэлэлцээ хийх шаардлагатай байна. 65 жил шийдээгүй ирсэн ч  үүнийг удаашруулах хэрэггүй- ” гэж гадаад хэргийн яамны  тэргүүний хэлсэн үгнээс Киодо Цусин агентлаг иш татжээ.  Маэхара ирэх оны 2-р сард Орос улсад айлчлахаар төлөвлөж байгаа аж. Айлчлалынхаа хүрээнд тэр Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзах бодолтой байгаа юм. Энэ нь Японы ерөнхий сайд Наото Канагийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил болно хэмээн үзэж байна гэж Японы ГХЯ-ны тэргүүн мэдэгдлээ.