Москвагийн Домодедово нисэх буудалд бямба гаригийн орой ослын буулт хийсэн    “Ту-154” онгоцны хар хайрцагийг тайлахаар мэргэжилтнүүд  ажилдаа ороод байна. Ослын шалтгааныг байгууллага хоорондын комисс тодруулах аж. Мөрдөн байцаах ажил ерөнхийлөгч Дмитрий Медведевын хяналтан дор явагдаж байна. Урьдчилсан таамаглалаар ослын шалтгааны нэг хувилбар нь онгоцны экипажийн буруугаас болсон байж болзошгүй байна. Дагестаны агаарын тээвэрийн онгоцнд 163 зорчигч, нисэх багийн  9 хүний бүрэлдэхүүнтэй Москвагийн Внуково нисэх буудлаас хөөрч  Махачкала орохоор ниссэн.  Онгоцны гурван ч хөдөлгүүр ажилгүй болсоны дараа уг онгоц нь  Домодедово нисэх буудал дээр ослын буулт хийсэн юм. Хөлөг онгоц нисэх буудлын онгоц буух талбайн зураас ны цаад  руу гарч, зарим  хэсэг нь гэмтсэн аж.  Хоёр хүн нас барж, 80 хүн шархаджээ.