02014 оны өвлийн Олимпийн болон XI Паралимпийн тоглолтуудын нийслэл оросын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн тав тухтай хот болно. Улсын төсөвт эдгээрт  зориулж 1 тэрбум 800 сая рубль /60 сая доллар/ тусгажээ. Сочи хот Орос улсын бүх бүс нутагт шинэ стандарт нэвтрүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй сайхан орчныг бүрдүүлнэ. Олон улсын тавьж буй стандартад нийцүүлэн хотын бүтээн байгуулалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсэд орйтуулахад ихийг бүтээх хэрэг байна-гэж Сочи хотын дарга Анатолий Пахомов ярьж байна. ид гол зорилгоо хэдийнэ тодорхойлсон байгаа.  Энэ нь  бол хялбар дэд бүтцийг бий болгоход оршиж байна.  Үр ашигтай тээврийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тав тухыг алдуулахгуй, тэдний хүрэх бүхий л газар саадгүй байх ийм орчныг их Сочи хотод бий  болгоно. Яг одоо Хар далайн эрэгийн амралтын энэ хот их том бүтээн байгуулалтын талбар болоод байна. Энд Олимпийн объектуудыг барьж байна. Бүх байшин барилга, объектууд нь одооноос тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тав тухтай байдалд дээд зэргээр  нийцүүлэн төлөвлөгдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонирхолд нийцүүлэн хуучин барилга байгууламжуудыг  сэргээн засварлах ажлыг тусгай мэргэжилтнүүд  хийж байна” гэж Анатолий Пахоменко тайлбарлав. Бид зориудаар уран барилгач-зохион байгуулагчдын бүлэг байгуулаад ажиллаж байна. Энэ бүлэгт 19 хүн ажиллаж байгаа. Тэдний ажлын үүрэгт саадгүй орчныг төсөл гаргах, бүх байгууллагуудын өмнө  ийм асуудлыг тавих бөгөөд энэ асуудлыг биелэлтийг хянах.  2011 оны зун бид энэ чиглэлд нилээд хол явсан байх болов уу гэж бодож байна. Өөрчлөлт нь бүр одооноос гарч байна. Шинэ болон сэргээн засварласан барилга байгууламжинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зорчиход тав тухтай байх болно . Түүнчлэн дэргэд нь заавал машины зогсоол байна. Сочи хотод хаа сайгүй замын болон бусад тэмдгүүдийг тавьсан байгаа. Нийтийн  тээврийн хэрэгслүүд шинэчлэгдэн тоноглогдсон. Тэргэнцэртэй ороход зориулсан нам шалтай автобус зориудаар нийлүүлсэн бөгөөд хэрэгцээтэй  үед шаардагдах тусгай шал хүртэл тэр автобусанд бий. Сочи хотын бизнесийн байгууллагуудын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй орчин бүрдүүлсэн байгууллагыг шалгаруулах уралдаан зарлаад байгаа аж. Олимпийн болон паралимпийн тоглолтуудад зориулсан шинэ  дэд бүтэц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн тухтай, заншисан   бүтэн жилийн далайн эрэг дээрх амралт болж болох юм”гэж Пахомов итгэлтэй хэлж байна. Гэхдээ энэ нь сочи хотынхны өдөр тутмын амьдралд төдийгүй тус хотын  зочдын  хувьд ч чухал юм. Манай хотод дөрвөн зуу гаруй хөгжлийн бэрхшээлтэй , тэргэнцэртэй иргэд амьдардаг. Таван зуу гаруй хараагүй хүмүүс байдаг. ЗОО орчим дүлий болон нэг мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Анатолий Пахомов цааш хэлэхдээ: хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй орчин бий болгох нь чухал боловч хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх нь жинхэн баяр юм “гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол сочи гийнхны хувьд хөгжлийн бэрхшээлтэй тэдгээр хүмүүсийг ойлгож, тэдэнд  сайхан сэтгэлийн үүднээс хандахыг өдөр тутмынхаа амьдралын хэм хэмжээ болгох явдал юм. Хотын даргын үзэж байгаагаар  паралимпийн хөдөлгөөнөөр  хүмүүсийн оюун санааны  хүч чадал нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах хандлагыг өөрчилж чадах аж.