Байгалийн гамшигийн улмаас Краснодарын хязгаарт 30 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй байна. 58 суурин газарт цахилгаан эрчим хүч нь бүр мөсөн тасарсан буюу хагас гэрэлтэй байгаа аж. Хоёр хоногийн өмнө Краснодарын хязгаарт бороо, цас холилдон орсноос болж цахилгаан шугам дамжуулах системд гэмтэл  гарсан юм. Үүний дүнд 119 хот суурин газар бүр ор тас гэрэл гэгээгүй болжээ.Гэрэл цахилгаангүй 120 мянган  хүн байгаа бөгөөд мөн  нийгмийн чанартай 90 объект гэрэлгүй байгаа аж. Саяханаас энэ бүс нутгийн гэрэл цахилгаан бага зэргээр сэргэж эхэллээ.