Киргизийн Парламент шинэ эвслийг бүрдүүлэх яриа, хэлэлцээгээ 12-р сарын 6 ны  даваа гаригт эхэлнэ гэж “-ерөнхийлөгч Роза Отунбаевагийн энэ асуудлыг даалгасан  “Республика” намын төлөөлөгч мэдэгдлээ. Урьд байсан эвсэл “ Республика” социал-демократ болон “Ата-Мекен” нам нь өнгөрсөн баасан гаригт парламентын тэргүүнээ сонгож чадалгүй тарсан байна. Энэ эвсэл нь гурав хоногийн ч насгүй хүрч чадаагүй юм. 10-р сарын 10 нд Киргизид болсон Парламентын  сонгуулиар парламентад орсон таван намын нэг нь ч дийлэнх олны санал авч чадаагүй байна.