Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Израиль улсад гарсан гал түймэрт нэмэлт хүч явуулах захирамж гаргалаа. Орос улсын ерөнхийлөгч уг захирамжийг Оросын  Онцгой байдлын яамны тэргүүн Сергей Шойгуд өгчээ. Энэ үед Орос улсын  Онцгой байдлын газрын онгоцнууд гал дүрэлзэж байгаа Израилийн Хайфа хотын ойролцоо гурав дахь өдрөө галыг сөнөөхөөр шургуй ажиллаж байна. Өнөөдөр Ил-76 онгоц түймэрийн голомт руу 100 тонн ус цацаад байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа түүн дээр "Амфибия Бе-200" онгоц, болон ИЛ-76 хөөс цацаж, МИ-26 бас нэгдэнэ. Үүний зэрэгцээ Хайфад  орос улсын  гал сөнөөгчид болон сэтгэл зүйчид ирэх юм. Израилийн түүхэнд  томоохонд тоооцогдож байгаа энэ гал түймрийн улмаас  тус улсад 40 гаруй хүн амиа алдаж, 17  мянган хүнийг шилжүүлэн суурьшуулаад байгаа аж.