Орос улсын үйлдвэрлэсэн “Суперджет-100” дунд замын онгоцыг их  ирээдүй хүлээж байна. Ийм дүгнэлтийг орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, орос улсын ЗГ тэргүүн Владимир Путин, Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконги нар шинэ онгоцны салоныг үзэхдээ тэд хийлээ. Орос улсын удирдагчид болон Италийн тэргүүн  Якутскаас нислэгийн туршилтаар Сочи хотод ирээд байгаа шинэ онгоцыг үзлээ. Берлускони зочны хувиар онгоцны дотор талд орж, нислэгийн багийн даргын суудлыг эзэлж , Медведев хоёрдугар нисэгч болж, харин Путин штурманы байрыг эзлэв. Үзсэн зүйлээрээ тэд сэтгэл хангалуун үлдэв. Уг онгоцыг үйлдвэрлэхэд орчин үеийн хамгийн шинэ технологийг нэвтрүүлсэн аж. Үүний дүнд уг хөлөг туйлын найдвартай, экологийн хувьд нийцэх, удирдахад хялбар, зорчигдод болон нисэх багийн хувьд их тав тухтай, түлш шатахуунд хэмнэлттэй. Энэ тухай “Оросын дуу хоолойд” Цэргийн  академийн профессор Вадим Козюлин ингэж ярьлаа.  “Суперджет-100- төсөл бол тасархай юм шүү. Нэгдүгээрт, энэ нь  “ Сухой” зохион бүтээх товчооны бүтээл. Энэ товчоо байнга тийрэлттэй сөнөөгч онгоцнуудыг зураг төсөл дээр ажиллаж ирсэн. Анхны иргэний зориулалттай онгоц хийсэн нь амжилт авчирлаа. Уг товчооны энэ хөлөг дэлхийн болон дотоодын зах зээл дээр маш их том байр суурь эзлэх боломжийг бий болгоод  байна. Өнөөдрийн байдлаар энэ онгоцны 100-120 захиалга ирээд байна. Энэ төсөл нь шинээр зохион бүтээх сургууль байгуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинэчлэх болон гадаадын түншүүдтэй хамтын ажиллагааг нэвтрүүлнэ. Үнэхээрийн энэ хөлөг онгоц нь гадаадын 30 фирмийн хамтын хүчин  чармайлтын үр дүнл бий болсон юм шүү. Энэ төслийн зөвлөхөөр америкчууд, зах зээлд нийлүүлэхэд итальчууд, удирдлагын системийг угсрахад немцүүд оролцожээ. Нисэгчийн суудлыг англичуудаас авчээ.  Нисэгчийн бүхээгний программ хангамж нь,  агаарын хөлгийн  удирдлагын программын хамгийн сүүлийн үеийн Джи Пи Эс болон    ГЛОНАСС  системийнх аж.“Сухой” зохион бүтээх товчоо нь энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд шинээр бүхэл бүтэн инженерийн бааз суурийг бий болгон, шинэ боловьсон хүчин бэлтгэсэн аж. Хэсэг цаг хугацаа өнгөрөхөд уг онгоцны багаж  төхөөрөмж  эх орондоо үйлдвэрлэсэн байна. Гадаадын орноос их олон зүйлийг авч тавьсан байна гэдгийг олон хүн онцолсон. Энэ ч үнэхээр тийм юм шүү. Өнөөдөр Орос улсад олон агрегат болон багаж хэрэгслийг хийхгүй байна. Гэхдээ “ Сухой” өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргах зорилт тавьж байна.  “Сухой Суперджет-100”  олон улсын нэгдлийн тод томруун жишээ болж байна. Орос улсын ивээл дор ийм зүйл хийгдэсэн нь түүний дэлхийн өндөр технологийн  боловсруулалтын түвшинг тодорхойлж байна.