Олон улсын атомын эрчим хүчний  агентлаг /МАГАТЭ/ нь яаралтай үед шаардагдах бага орцоор  баяжуулсан ураны нөөцийн санг өөрийн байгуулагад бий болгохоор зорьж байна. Дээрх нөөцийг  МАГАТЭ гийн гишүүн орнууд  ерөнхий захиралын зөвшөөрлөөр ашиглаж болох аж. Нөөцийг хэрэв аль нэг орон “онцгой байдлын улмаас” өөрийн Атомын цахилгаан станцын түлшийг бие дааж үйлдвэрлэж чадахгуй болсон тохиолдолд олгох юм. Энийг  хадгалах газар нь  Казахстанд байх болов уу . Үүний өмнө  Росатом өнгөрсөн долоо хоногт дэлхийн анхны баталгаат нөөц түлшийг бий болгосон тухайгаа мэдэгдэл хийж байжээ.