Өнөөдөр Орос улсын нийслэлд  Москвагийн  төлөө тулалдааны 69 жилийн ойн баярыг тохиолдуулан дурсгалын арга хэмжээнүүд явагдана. “Поклонная Гора” дахь эх орноо хамгаалагчдын өргөн чөлөөнд “ Рубежи славы “/Алдар гавъяаны уулзвар / өдөрлөг зохиогдож байна. “ Содружество” хүүхдийн олон нийтийн байгуулллага болон хүүхэд-залуучуудын хөдөлгөөний хэдэн зуун төлөөлөгчид Москва орчмын 15  дайчин алдрын түүхэн газруудаар аялах юм. Ахмад дайчид болон Москва хотын Засгийн газрын төлөөлөгчид нэр нь үл мэдэх дайчны  хөшөө болон Маршал Г.К.Жуковын хөшөөнд тус тус цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Түүхэн ялалтын дурсгалд зориулсан энэхүү арга хэмжээ ням гаригаас  даваа гаригт үргэлжлэх болно.