АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  баасан гаригт  Афганистан улсад хийсэн урьдчилан  зарлаагүй айлчлалынхаа үеээр америкийн олон өндөр албан тушаалын түшмэлүүдтэй уулзаж, афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай утсаар ярилцаж, америйкийн цэргийнхний өмнө үг хэллээ гэж бямба гаригийн шөнө Рейтер мэдээллээ.  АНУ-ын ерөнхийлөгчийн Афганистан улсад хийсэн айлчлал нь Цагаан Ордон талибуудтай хийж буй дайны явцын тухай тайлан тавихын  яг хоёр долоо хоногийн өмнө боллоо. Гэхдээ ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэж байгаагаар айлчлалын зорилго нь  эсрэг зогсох  хоёр талуудын мэдээллийг цуглуулах гэсэн юм биш, харин эх орноосоо алс хол байгаа америкийн цэргийнхэнтэй уулзаж, тэдэнд дэмжлэг үзүүлэх гэсэн аж. Кабулын ойролцоох “ Баграм” америкийн цэргийн баазад 4 мянга орчим  цэрэг, офицерудын өмнө  ерөнхийлөгч Обама мэдэгдэхдээ,  АНУ терроризмын эсрэг амжилттай ажиллаж байгаа” гэв. Агентлагийн тэмдэглэснээр , ерөнхийлөгч Обамагийн Кабулын  айлчлал урьдаас төлөвлөгдсөн байснаар барахгуй ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзах ёстой байжээ. Харин цаг агаарын нөхцөл байдлаас болоод  Обамагийн нисдэг тэрэг ниссэнгүй гэнэ. Иймээс  хоёр орны  тэргүүн нар  утсаар ярилцажээ. Харин тэдний яриа тийм их удсангүй гэнэ.Ерөнхийлөгч  Афганистан дахь Америк, НАТО-гийн цэргийн командлагч генерал Дэвид Петрэустэй болон Кабул дахь АНУ-ын цэргийн командлагч Карл Эйкенберри нартай уулзлаа.