Энэ амралтын өдрүүдэд Пермь хотод  “Хромая лошадь” шөнийн клубт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэнэ. Өнгөрсөн оны 12-р сарын 5-ны шөнө тэнд гарсан гал түймрийн улмаас 156 хүн нас барж, 80 хүн эүүл мэндээрээ хохирсон билээ. Бямба гаригийн орой эмгэнэлт явдал гарсан газрын дэргэд тус хотын иргэд цэцэг өргөж, зул барина. 12-р сарын 5-нд буюу уг явдал гарсны нэг жилийн ойн өдөр Пермь хотын Сүмүүдэд  хурал ном хурж, клуб байсан газар буяны үйл хийн, хурал ном хурах аж. Мөрдөн байцаалтын тогтоосноор тус клубт гарсан эмгэнэлт явдал нь галын аюултай нөхцөлд баяр ёслолын буудлагын хэрэгслүүдийг хэрэглэсэнээс үүдэлтэй байсан аж. “Хромая лошадь” клубын  гал түймэтэй холбогдолтой эрүүгийн хэргийг Пермь хотын дүүргийн шүүх хянан үзэж байна.