Орос улсын Онцгой байдлын алба /МЧС/ Израиль улсад гарсан гал түймэрийг унтраахаар агаарын тусламжаа илгээгэд байна. Хоёр тусгай онгоц, болон нисдэг тэрэг өнөө оройноос ажилдаа орох юм байна. Тус улсын гурав дахь том хот болох  Хайфагийн  ойролцоо гарсан ойн түймэр нь Израилийн түүхэнд  хамгийн томд тооцогдохоор болж байна. Энэ гамшигт 40 хүн амь насаа алдаад байгаа аж. Аюултай газраас 12 мянган хүнийг шилжүүлэн нүүлгэжээ. Израилийн Засгийн газар олон улсын тусламж хүсэхийн зэрэгцээ Орос улсаас хүссэн юм.